快捷搜索:

Хятадын анхны цахилгаан соронзон

 Цахилгаан соронзон орон хянагч “Жанхэн-1” хиймэл дагуул үүрэг даалгавраа амжилттай биелүүлж эхэлсэн талаар Хятадын сансрын технологийн корпорациас мэдэгдлээ.
Тус хиймэл дагуул нь цахилгаан соронзон орныг хянаж, газар хөдлөлтийн талаар мэдээлэл дамжуулдаг Хятадын хамгийн анхны хиймэл дагуул юм. Саяхан тус хиймэл тун үр ашигтай цахилгаан соронзон орны мэдээллийг эх дэлхий рүү илгээж чаджээ. Мөн “Жанхэн-1” хиймэл дагуул Хятад улсад өөрийн гэсэн оюуны өмчийн эрх бүхий дэлхийн геомагнитын газрын зураг бүтээх боломж олгосон гэж холбогдох албаныхан онцолж байна.
Түүнчлэн энэ хиймэл дагуул соронзон шуурга, долоон баллаас дээш газар хөдлөлтийн долгионыг илрүүлээд зогсохгүй литосфер, атмосфер, ионосферийн холболтын механизмыг ойлгоход ихээхэд тус нэмэр болж байгаа ажээ.
Хятад улс 2022 он гэхэд цахилгаан соронзон орон хянагч гурван хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр дэлхийн газар хөдлөлт, сансрын цаг агаарын нөхцөл байдал зэргийг урьдчилан тогтоож, сэрэмжлүүлэх боломж бүрдэнэ гэж Хиймэл дагуулыг зохион бүтээсэн эрдэмтдийн багийн ахлах Шэн Шүхюү  мэдээллээ.
Хятад улс өнгөрсөн оны хоёрдугаар сарын 2-нд анх удаа цахилгаан соронзон орныг хянах “Жанхэн-1” хиймэл дагуулыг хөөргөжээ. Ингэснээр Хятад улс дэлхий дээр цөөн байдаг өндөр нарийвчлалтай геофизикийн хяналтын хиймэл дагуултай орны нэг болсон билээ.
Хиймэл дагуулыг Зүүн Хань улсын нэрт эрдэмтэн Жанхэний нэрээр нэрлэжээ. Тэрээр 132 онд газар хөдлөлтийн судалгааг анхлан эхлүүлсэн нэрт эрдэмтэн юм.

您可能还会对下面的文章感兴趣: